Saturday, January 21, 2012

Компьютер

Компьютер хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн мэдээлэл болон өгөгдөл гэсэн ойлголтуудыг ижил утгаар хэрэглэдэг байжээ. 1970-аад болон 1980-аад оны үед байдал өөрчлөгдсөн. Тэр үед анхны компьютерийн өгөгдлийн сан үүссэн байна. Компьютерийн ухаанд өгөгдөл гэдгээр ихэвчлэн шалгагдаагүй байгаа мэдээллийг илэрхийлдэг. Энэ нь өгөгдөл - ийг өөрчлөөгүй, засварлаагүй байгаа ба түүнд тулгуурлаж болохгүй гэсэн үг. Мэдээлэл нь шалгагдсан өгөгдлийг илэрхийлэх ба юу гэдэг нь тодорхойлогдсон байна. Иймд хүн "мэдээлэл"-ийг үнэн гэдэгт итгэж болно.
Өгөгдлийг шалгах маш сайн, гүйцэд арга байвал (өгөгдлийг баталгаажуулах) мэдээлэл итгэж болохуйц үнэн байж чадах ба түүнийг хангалттай сайн гэж үзэж болно (хүлээн авах процес). Мэдээллийг хүлээн авагч нь өгөгдлийг шалгахад хэрэглэсэн дүрмүүдийг мэдэх эсвэл өгөгдлийг шалгасан хүнд итгэж байх ёстой. Эсрэг тохиолдолд хүлээн авагч нь мэдээллийг үнэн гэж хэлж чадахгүй ба түүний хувьд уг мэдээлэл нь өгөгдөл хэвээр үлдэж, түүнийг өөрөө дахин шалгах ёстой болно.
Компьютер гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор өгөдсөн заавар буюу программын дагуу өөрийн системийн төхөөрөмжүүдтэй мэдээлэл дамжуулах шугамуудаар харилцаж, мэдээллийг солилцох ба боловсруулан, тэдгээрийн үйл ажиллагааг удирдах цогц байгууламж юм.
Компьютер нь маш олон дүрс, хэлбэрээр байдаг. Орчин үеийн компьютертэй төстэй төхөөрөмжүүд нь 20-р зууны дунд үед (1940 - 1941 оны үе) гарсан боловч компьютер гэдэг ухагдахуун ба компьютертэй төстэй машинууд урьд нь байсан. Анхны цахилгаан компьютерууд нь бүтэн өрөөг дүүргэхээр хэмжээтэй байсан ба энэ нь хэдэн зуун персонал компьютерын иддэг хүчээр ажилладаг байжээ.[1] Орчин үеийн компьютерууд нь өмнөх үеийнхтэй харьцуулахад маш жижиг төхөөрөмжүүдтэй ба үүнээс сая, тэрбум дахин илүү хүчин чадалтай. [2]Өнөө үед бол энгийн компьютерууд нь бугуйн цаганд таарахаар жижиг хэмжээтэй байж болох бөгөөд цагны зайгаас хүчээ авах боломжтой болсон.
Персонал компьютерууд нь мэдээллийн эрин үеийн бэлгэ тэмдэг болсон ба ихэнх хүмүүсийн "компьютер" гэхээр санаанд ордог зүйл болсон. Харин өнөө үед хамгийн өргөн тархсан компьютерын төрөл нь тусгай зориулалтын компьютерууд юм. Эдгээр нь бусад төхөөрөмжийг удирддаг маш жижиг төхөөрөмжүүд юм. Жишээ нь, тусгай зориулалтын компьютерууд нь үйлдвэрийн машинууд, дижитал аппаратууд, хүүхдийн тоглоомуудад байдаг.
Компьютеруудын программууд гэдэг нэртэй заавруудыг хадгалах ба үйлдэж чадах явдал нь тэдгээрийг маш олон чадвартай болгодог ба тооны машинуудаас ялгадаг. Чурч-Турингын онол нь энэ чадварыг тодорхойлсон математикийн баримт юм:
"Бага ч хамаагүй хүчин чадалтай ямар нэг компьютер бол өөр ямар ч компьютертай ижил үүрэг даалаврыг биелүүлж чадна."
Энэ нь, персонал дижитал туслагчаас авахуулаад суперкомпьютер хүртэлх хүчин чадал ба багтаамжтай компьютерууд бол нэгэн адил үүрэг даалгаврыг хэрэгцээт багтаамж, цаг хугацаатайгаар биелүүлж чадна гэсэн үг юм.

Thursday, January 19, 2012

Компьютерийн сүлжээ

Компьютерийн сүлжээ гэдэг нь холболтын сувгуудыг ашиглан холбогдсон компьютер, бусад төхөөрөмжүүдийн цогц юм. Компьютерийн сүлжээний ачаар хоорондоо холбогдсон төхөөрөмжүүд нь нөөц баялаг, мэдээллийг хамтран хэрэглэж болдог.
1960-аад оны үед Дэвшилтэт судалгааны төслүүдийн агентлаг (Advanced Research Projects Agency, ARPA) нь АНУ-ын батлан хамгаалах яамны хэрэглэх зориулалтаар Дэвшилтэт судалгааны төслүүдийн агентлагийн сүлжээ (Advanced Research Projects Agency Network, ARPANET)-г эхлүүлжээ. Энэ нь дэлхийн анхны компьютерийн сүлжээ байв.[1] 1960-аад оны үед хөгжүүлсэн загваруудын дагуу сүлжээг 1969 оноос хөгжүүлж эхлэжээ.
Сүлжээг төрөл бүрийн үзүүлэлтүүдээр ангилдаг.
Сүлжээ нь дараах үүргүүдтэй:
  • Харилцаа холбоог бий болгох. Сүлжээг ашиглан хүмүүс нь и-мэйл, мессенжэр, чаат өрөө, телефон, видео телефон яриа, видео хурал зэргийн хэрэгслүүдээр бие биентэйгээ үр ашигтайгаар, хялбараар харилцаж болно.
  • Техник хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд хамрагдах компьютер бүр нь тус сүлжээнд холбоотой техник хангамжийг хэрэглэх боломжтой. Жишээлбэл, хамт хэрэглэх байдлаар тохируулсан принтерээр документ хэвлэх.
  • Файл, өгөгдөл, мэдээллийг хамтарч хэрэглэх (шэйр). Сүлжээний орчинд баталгаажуулсан хэрэглэгч нь тус сүлжээний бусад компьютерүүд дахь өгөгдөл, мэдээлэлд хандах боломжтой. Хамт хэрэглэх байдлаар тохируулсан хадгалах төхөөрөмжүүд дээрх өгөгдөл, мэдээлэлд хандах явдал нь олон сүлжээний чухал онцлог болдог.
  • Програм хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд холбогдсон хэрэглэгчид нь холын зайд орших компьютерүүд дээр програм ажиллуулах боломжтой.
  • Мэдээллийг хадгалах.
  • Аюулгүй байдал.
  • Хурд.

Компьютерийн шинжлэх ухаан

Компьютерийн шинжлэх ухаан нь мэдээлэл ба тооцооллын онолын үндсүүд болон тэдгээрийг компьютерийн системд хэрэгжүүлэх практик аргуудыг судалдаг. Компьютерийн шинжлэх ухаанчид мэдээллийг үүсгэдэг, дүрслэдэг, хувиргадаг, мөн цогц системийг загварчлахад тохиромжтой хийсвэрлэлийг томъёлдог алгоритмын процессуудыг бодож олдог.
Компьютерийн шинжлэх ухаан олон дэд салбартай. Жишээлбэл компьютер график тодорхой үр дүнгийн тооцооллыг голчлон судалдаг байхад тооцооллын цогц байдлын онол тооцооллын асуудлуудын шинж чанарыг судална. Бусад нь ч гэсэн тооцооллыг хэрэгжүүлэх тал дээр төвлөрдөг. Жишээлэхэд програмчлалын хэлний онол тооцооллыг дүрслэх аргуудыг судалдаг байхад компьютерийн програмчлал тодорхой нэг тооцооллын асуудлыг шийдэхийн тулд тодорхой нэг програмчлалын хэлийг ашигладаг, харин хүн-компьютерийн харилцан үйлдэл компьютер болон тооцооллыг хүмүүст хэрэгтэй зүйл болгох тал дээр төвлөрдөг.
Зарим хүмүүс компьютерын шинжлэх ухааныг компьютерын тухай шинжлэх ухаан (Мэдээллийн технологи зэрэг) гэж андуурах юмуу эсвэл өөрсдийн тоглоом тоглох, веб хуудас харах, баримт бичиг боловсруулах гэх мэт ажлуудтай холбоотой гэж боддог. Гэвч компьютерийн шинжлэх ухааны зорилго нь тоглоом, веб браузер зэрэг програм хангамжуудын шинж чанарыг ойлгож тэр ойлголтынхоо тусламжтайгаар шинэ програм үүсгэх эсвэл байгаа нэгнийг сайжруулахад оршдог.

Информатик хэмээх нэрийн учир

1957 онд Германы эрдэмтэн Карл Штейнбах өөрийн бичсэн “Информатик: Автомат мэдээллийн боловсруулалт” гэдэг өгүүлэлдээ информатик гэдэг үгийг анх хэрэглэсэн. Информатик гэдэг үгийн англи хувилбар нь голдуу компьютерийн шинжлэх ухаантай адилаар хэрэглэгддэг.Үнэн хэрэг дээрээ компьютерийн шинжлэх ухаан нь информатикийг бодвол математик рүү чиглэсэн ханлагатай байдаг.
1962 онд Филипп Дрейфус, мөн “Информатикс Генерал АйЭнСи” компанийг үндэслэн байгуулагч Волтер Бауэр нар информатик гэдэг үгийн франц хувилбарыг мэдээллийг хадгалах, боловсруулах компьютерийн хэрэглэээнд хамааруулж анх хэрэглэсэн.
Энэ нэр нь автоматаар мэдээллийг боловсруулах шинжлэх ухааныг тайлбарлахад хэрэглэгддэг. Бусад шинжлэх ухааны нэрнүүдийн авдаг “ик” дагаврыг информэшн гэдэг үг авч мэдээллийн шинжлэх ухаан болон мэдээлэл боловсруулах практик хоёрыг хамтад нь агуулсан шинжлэх ухааны нэр томьёо болсон болно.

Мэдээлэл зүй гэж юу вэ?

Мэдээлэл зүй буюу Информатик нь мэдээлэл боловсруулалт болон мэдээллийн системийн инженерчлэлийг практик хэрэглээ болгодог шинжлэх ухаан юм. Энэ шинжлэх ухаан нь бүтэц, алгоритм, горим, байгалийн болон хиймэл системүүдийн ажиллагааг судалдаг. Мөн өөрийн ерөнхий болон онолын үндэслэлийг гаргахаас гадна бусад салбарын үндэслэлүүдийг ашигладаг. Компьютер үүсч бий болсноос хойш хувь хүн болон байгууллагууд тоон мэдээллийг улам ихээр боловсруулах болсон. Энэ нь танин мэдэхүйн болон нийгмийн асуудлыг мэдээллийн технологийг ашиглаж судлах информатикийн салбар үүсч хөгжихөд нөлөөлсөн.
Анагаахийн информатик, биоинформатик гэх мэтээр тухайн салбарын нэртэй хамт хэрэглэх нь информатикийн тусгай төрлийг тэр салбар дахь мэдээлэл, мэдлэг, өгөдлийг боловсруулахтай холбож өгж байгаа явдал болно. Өөрөөр хэлбэл информатикийн ойлголтууд болон онолуудыг бусад салбаруудыг баяжуулахад хэрэглэж байна гэж үзэж болно.